Эх ангийн багш

Хичээл давтах үр өгөөжтэй аргууд-3

2013 оны 04-р сарын 14 Нийтэлсэн Бумтуяа

Хичээл давтах үр өгөөжтэй аргууд-3

Туркийн эрдэмтэн багш Фатих Калкынчийн бичсэн хичээл давтах үр өгөөжтэй аргуудын талаарх судалгааны лекцийн хэсгээс та бүхэнд хүргэж байна. Энэ аргуудыг ашиглавал таны хүүхдийн чадавх хоёр дахин нэмэгдэх болно.
 Дэлгэрэнгүй»

БАГА АНГИЙН ХҮҮХДИЙГ СУДЛАХ ЗАРИМ АРГААС

2013 оны 04-р сарын 03 Нийтэлсэн Бумтуяа
Бага ангийн хүүхдийг судлах зарим аргаас
  Абстракт: Хүүхдийн хөгжлийг дэмжиж, ойлгож ажиллахын нэг үндэс нь сэтгэл зүйн туршилт судалгаа, оношлогоон дээр тулгуурлан ажиллах явдал билээ. Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн ялгаатай байдлыг танин мэдэж сургалтандаа ашиглах явдал нь сэтгэл зүйн туршилт судалгаагаар илрэн гардаг учраас орчин үеийн багш судлаач байх шаардлага өсөн нэмэгдсээр байна. Тиймээс сэтгэл зүйн туршилт, судалгаа нь сурган хүмүүжүүлэх ажлын үндсэн хэсэг, суурь нь байх ёстой. 
 Дэлгэрэнгүй»

Хольцын бодлого бодох зарим аргууд

2013 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Бумтуяа
Хольцын бодлого бодох зарим аргууд

“Дорнод” дээд сургуулийн математикийн дидактикийн багш Б.Хулангийн бичсэн “Хольцын бодлого бодох зарим арга” -ын талаар материалыг багш нартаа хүргэж байна.
 Дэлгэрэнгүй»

Хичээл дээр баг бүрдүүлэх аргууд

2013 оны 02-р сарын 27 Нийтэлсэн Бумтуяа

Хичээл дээр баг бүрдүүлэх аргууд

Идэвхтэй сургалтын нэгэн чухал хэсэг бол сурагчдыг багаар зохион байгуулах явдал юм. Багийг аль болох богино хугацаанд, үр ашигтай байдлаар бүрдүүлэхийг чармайх хэрэгтэй. Хийх гэж буй үйл ажиллагааны зорилгоос хамааран багийн бүрэлдэхүүн, хэмжээ янз бүр байна. Багийг бүрдүүлэх, багийн гишүүдийн тоог тогтоох хэд хэдэн хувилбарыг авч үзье.

 Дэлгэрэнгүй»

2012 ОНЫ ШИЛДЭГ БАГШ НАРЫН ТАНИЛЦУУЛГААС…

2013 оны 01-р сарын 15 Нийтэлсэн Бумтуяа

2012 ОНЫ ШИЛДЭГ БАГШ НАРЫН ТАНИЛЦУУЛГААС…

Та бүхэнд 2012 оны бага боловсролын “Шилдэг багш” багш нарын ажлын үзүүлэлт, гаргасан амжилт, танилцуулгыг цуврал байдлаар нийтэлж байгаа билээ. Энэ удаад 1-р сургуулийн бага ангийн багш Н.Нарантөгс, 5-р сургуулийн бага ангийн багш Цнхболор, Баяндун сумын сургуулийн бага ангийн багш Д.Батчимэг нарын танилцуулгыг сонирхоно уу. Багш нартаа баяр хүргэж, цаашдын сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилтыг хүсье. 1-р сургуулийн багш Н.Нарантөгс, 5-р сургуулийн багш Ц.Энхболор, Баяндун сумын сургуулийн багш Д.Батчимэг

БАГА БОЛОВСРОЛЫН 2012 ОНЫ “ШИЛДЭГ БАГШ” ТОДРОВ.

2013 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Бумтуяа

БАГА БОЛОВСРОЛЫН 2012 ОНЫ ШИЛДЭГ БАГШ” ТОДРОВ.

 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн арга зүйн хурлаар Бага боловсролын 2012 оны “Оны шилдэг багш”-ийг шалгаруулав. Бага боловсролын “Оны шилдэг багш” шалгаруулах журмын дагуу нэр дэвшсэн багш нараар дараах шалгуур үзүүлэлтээр жилийн тайланг тавиулж дүгнэлээ.
 Дэлгэрэнгүй»

БҮТЭЭЛЧ АРГУУДААС…

2013 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Бумтуяа

БҮТЭЭЛЧ АРГУУДААС…

Сурагчдын хичээл дээрх үйл ажиллагаа, түүнийг зохион байгуулах талаар зөвлөх нь, “Сурагч, оюутнуудынхаа нэр тогтоох аргуудаас” танилцуулж байна.

Өгүүлбэрзүй

2012 оны 10-р сарын 06 Нийтэлсэн Бумтуяа

Өгүүлбэрзүйн лекц

УДИРТГАЛ
(Монгол хэлний өгүүлбэрзүй, түүний үндсэн асуудал, нэгжүүдийн тогтолцоо)
Өнөөгийн хэлшинжлэлд, хэл бол тогтолцоо, хэл бол тогтолцооны тогтолцоо юм. Хэлний тогтолцоо нь дотоод бүтцийн хувьд олон давхарласан хэсэгтэй, нэг нь нөгөөтэйгөө нөхцөлдсөн харилцаа холбоо бүхий дэд хэсгүүд болохыг онол-аргазүйн эш үндэстэйгээр нотолж байна. Аливаа хэлний хэсгүүдийн нэгэн чухал дэд хэсэг буюу дэд тогтолцоо нь өгүүлбэрзүй мөн.
 Дэлгэрэнгүй»

Шаазгай

2012 оны 06-р сарын 07 Нийтэлсэн Бумтуяа
Оюуны өмчийг хамгаалах төвийн хүсэлтээр таны блогтоо оруулсан "Шаазгай" блогийн бичлэгийг устгасан болно. Дэлгэрэнгүй»

Таамаглал дэвшүүлэх арга

2012 оны 06-р сарын 07 Нийтэлсэн Бумтуяа
Таамаглал дэвшүүлэх арга

Бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх арга барилуудыг олон янзаар ангилдаг. Сүүлийн үед практикт өргөн хэрэглэж буй аргуудаас дурдвал Таамаглал дэвшүүлэх арга, Асуулт тавих арга, KWHL арга, Унших хурдаа тохируулах арга, Давтан унших арга, Уншсан зүйлээ илэрхийлэх арга, Үгсийн сангаа баяжуулах аргууд (1) юм. Ингээд та бүхэнд таамаглал дэвшүүлэх аргыг танилцуулъя.
 Дэлгэрэнгүй»

Унших арга барилыг сайжруулах дасгал ажил

2012 оны 06-р сарын 05 Нийтэлсэн Бумтуяа
Унших арга барилыг сайжруулах дасгал ажил

Бага  ангийн багш бид нар хүүхдээ уншуулж сургахын тулд сургалтын олон янзын арга хэрэглэхээс гадна тухайн ангийнхаа сурагчдын чадварт нь тохируулж багш бүр л шинээр арга зүй, дасгал ажил, сургалтын тоглоомуудыг боловсруулж байнга хэрэглэдэг билээ. Харин тэрхүү боловсруулсан шинэлэг арга туршлагаа улам боловсронгуй болгож,  нийтийн хүртээл болголгүй орхидог нь бидний нийтлэг дутагдал юм. АНУ-ын Аризона мужийн их сургуулийн профессор Вэтти, Вэргэрон нарын боловсруулсан бага ангийн сурагчдын унших чадварыг сайжруулах дасгал ажлыг толилуулж байна.
 Дэлгэрэнгүй»

“Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” үзэл баримтлал

2012 оны 04-р сарын 16 Нийтэлсэн Бумтуяа
“Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” үзэл баримтлал
Бид өмнө нь вэбсайтдаа Фриедрих Фребел, Мариа Монтессори, Сэлестан Фрэнэ, Вальдорф, Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухааны онол, үзэл баримтлалуудыг орчуулан нийтэлсэн  билээ. Эдгээрээс цэцэрлэгийн багш нар төдийгүй бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд бага насны хүүхэд гэгч хэн болох, бид тэдэнд хэрхэн хандах, яаж хөгжүүлж хүмүүжүүлэх ёстой вэ гэсэн тулгуур ойлголт авч, түүнийг чиг зүгээ болгон ажиллах боломжтой юм. Эдгээрийн үргэлжлэл болгон ХБНГУ-д 1970-аад оноос зарим холбооны улсын цэцэрлэгүүд баримтлан ажиллаж ирсэн “Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” үзэл баримтлалыг танилцуулж байна. 
 Дэлгэрэнгүй»

Та хүүхдийнхээ ой тогтоох чадварыг хөгжүүлэхэд тусалдаг уу?

Хүүхдийн ой тогтоолт нь нэн төвөгтэй үйл явц юм. Мөн түүнийг сайжруулж байх нь урт хугацаанд явагдах үйлдэл бөгөөд доор дурдах хэд хэдэн аргаас та өөртөө болон хүүхдэдээ туршаад үзээрэй. Хамгийн эхний, энгийн аргын нэг бол хүүхдийнхээ 5 мэдрэхүйг зэрэг хөгжүүлэх, үүнийг хөгжүүлснээр хүүхэд аливааг ой ухаандаа удаан хадгалахад нөлөөлж чадна.

 Дэлгэрэнгүй»

Өөрөө өөртөө хийх хамгийн сайн зүйл

2012 оны 03-р сарын 01 Нийтэлсэн Бумтуяа

Өөрөө өөртөө хийх хамгийн сайн зүйл

Багш сурагчдаасаа: - Хүүхдүүд ээ! Бүгдээрээ нэгэн амьдралын талаарх туршилт хийцгээе. Та нар зөвшөөрч байна уу?  гэж асуулаа. Мэдээж энэ нь “амьдралын” гэсэн тодотголтой байсан тул хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зөвшөөрөв.
Багш: - Маргааш та нар 5 кг төмс, нэг ширхэг гялгар уут авчраарай гэж хэллээ. Маргааш нь бүгдээрээ багшийнхаа хэлсэн зүйлсийг авчирч ширээн дээрээ байрлуулан тавьжээ.
 Дэлгэрэнгүй»

Бага боловсролын 2011 оны "Шилдэг багш"- нарыг танилцуулж байна.

Өмнөх дугаарт Бага боловсролын 2011 оны "Шилдэг багш"-ийн тухай нийтэлсэн билээ. Энэ удаад  Хан-Уул цогцолбор сургуулийн багш Д.Энхжаргал, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн багш Р.Оюунтуяа, 5-р сургуулийн багш Б.Энхтуяа нарын ажлын амжилтыг танилцуулж байна.